Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-12-19 10:30:17

Арванхоёрдугаар сарын 19ий өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа “Төсвийн алдагдлыг 320 тэрбум төгрөгийн зээлээр нөхнө”, “40 хувь нь хуучин, 60 хувь нь шинэ”, “Аж үйлдвэр, ХХАА-н дэд сайдын суудал хамгийн эрэлттэй байжээ”, “Зам, тээврийн яамны барилгыг хүүхдийн эмнэлэг болгоно”, “Үрээ “золигт гаргасан” эхчүүд” зэрэг нийтлэл, сурвалжлагуудыг онцложээ.
 
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаарт “Импортын эмийг орлох үйлдвэр нээгдлээ”, “МАН-ынхан уурсч, чуулганыг хойшлуулсан шалтгаан юу вэ”, “Төр засгийг ийм л хүмүүс гутааж байгаа бус уу”, “Төсвийн тодотголыг баталлаа”, “Өмнөд монгол залууг 18 жилийн дараа цагаатгалаа” зэрэг мэдээ, материал болон Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын “Гадаадын хөрөнгө оруулалтыг татна” гэсэн гарчигтай ярилцлагыг  онцлосон байна.

"Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа “”Энэ цагийн эгэл баатар-2014”-ийн эзэд тодорлоо”, “10.1 тэрбумаар царай зассан иргэний үнэмлэх”, “МАНАН сандал ширээгээ дахин булаалдаж, төрийн ажлыг гацаалаа”, “Зээлжих зэрэглэлээ өөрсдөө тогтооно” зэрэг бичвэрүүд болон AIBA-ийн гурван одтой дасгалжуулагч Л.Энхбаатарын “Монголын бокс уналтад ороод байна” гэсэн гарчигтай ярилцлагыг нийтлэсэн байна.
 
“Үндэсний шуудан” сонин “Ч.Сайханбилэг ҮНЭН-ийг хэлнэ”, “Гишүүдтэй холбогдсон сенсаци”, “Зарим дэд сайдаа эргүүлэн татахыг Ерөнхий сайдаас шаарджээ”, “Түргэний эмчийн нэг өдөр” зэрэг материалыг өнөөдрийн дугаартаа оруулжээ. 
 
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас “Зам, зогсоолоо шийдчихээд дараа нь нэгдүгээр эгнээний “дээрэм”-ээ хийгээсэй”, “МЗХ-ны гол ажил медалийн наймаа биш биз дээ” зэрэг мэдээ, материал болон УИХ-ын гишүүн А.Тлейханы “Засгийн газарт дотоодын бонд гаргахаас өөр сонголт алга”, МАН-ын генсек Ж.Мөнхбатын “МАН албан тушаалыг хэзээ ч мөнгөөр үнэлж байгаагүй” зэрэг ярилцлагыг  уншиж болно.
 
“Засгийн газрын мэдээ” сонинд “МАН-ын бойкот намуудын гэрээг хойшлуулав”, “Р.Эрдэнэбүрэнг эргүүлэн татах шаардлага тавина”, “Хэмнэлт & гишүүдийн сонголт”, “Хүүхэдтэй болохын хүслэн хийгээд хариуцлагагүй эмч нар”  зэрэг материалыг нийтлэсэн байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй