УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэрэл” эмнэлгийн эмч, ажилчидтай уулзаж шинэ байрны засварт зориулж 200 гаруй сая төгрөг шийдүүлснээ дуулгасан байна. “Энэрэл” эмнэлэг нь 1998 онд байгуулагдсан Монгол Улсын цорын ганц, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
2010 онд тус эмнэлгийн барилгыг акталснаар өнөөдрийг хүртэл зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Мөн тус эмнэлгийн байрны асуудлаар Эрүүл мэндийн шинэ сайд Г.Шийлэгдамбатай ярилцаж нэмэлт санхүүжилтийг яамны зүгээс нэн даруй гаргуулахаар болжээ.
Ж.Батзандан “Энэрэл” эмнэлгийн засварт 200 сая төгрөг шийдүүлжээ | ||
Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.