Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын арга хэмжээг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уралдааны эхний шатанд дүүрэг тус бүрээс шилдэг хүүхдүүдийг шалгаруулах бөгөөд дүүргүүдээс шалгарсан хүүхдүүдийн материалыг энэ сарын 22-ны дотор нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт ирүүлнэ. Тэмцээнийг “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 төрөлд шалгаруулж урамшуулах юм байна.
“Нийслэлийн шилдэг хүүхэд” нь сургууль, хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дууриал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаантай, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, улс, олон улсын уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд байх ажээ.
“Нийслэлийн шилдэг хүүхэд”-ийг шалгаруулна | ||
Үзсэн: 924 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.