Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Номын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хорооны ажлын хэсэг уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдээс гаргасан санал, төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулах талаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийг тусгаж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн гишүүдэд тараасан байна.
Ингээд төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулах чиглэлээр байнгын хорооноос зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 82.1 хувь нь дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг дагалдуулан өргөн баригдсан Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувийн саналаар баталлаа.
Номын сангийн тухай хуулийг баталлаа | ||
Үзсэн: 1245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.