![](/uploads/201308/news/thumb/89ce881b5a70c3a48b0f34dfb533b5f9_x3.jpg)
Сурагчдын шинэ дүрэмт хувцасны үнийг эцэг эхчүүдийн зүгээс хэт өндөр байна хэмээн гомдол гаргаж, энэ сарын 7-нд хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Харин эцэг эхчүүдийг ташаа мэдээлэлтэй байна гэж БШУЯ, ҮХААЯ-наас энэ сарын 9-ний өдөр мэдэгдэл хийсэн юм.
Өнгөрсөн жил импортоор авдаг байсан хувцаснаас энэ жилийнх арай өндөр үнэтэй байгаад эцэг эхчүүд гомдоллож байгаа. Гэхдээ материалын хувьд сурагчдын дүрэмт хувцасны зориулалттай даавуу бөгөөд олон улсын болон Монголын стандартын шаардлагыг хангасан хэмээн салбарынхан онцолжээ. Гэвч дотооддоо үйлдвэрлэсэн ижил төрлийн хувцаснаас 2900-15000 төгрөгөөр илүү байгаа юм.
Монгол Улсад нийт 520 мянган сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас шаардлагатай ч одоогоор сургууль, эцэг эхчүүдээс 400 гаруй мянган хувцас авах захиалга ирүүлээд байгаа аж. Түүнчлэн энэ хичээлийн жилд сурагчдыг заавал шинэ дүрэмт хувцсаар ижилсэх ёстой гэсэн хатуу шаардлагыг тавихгүй юм байна. Учир нь, эцэг эхчүүдийн зүгээс өнгөрсөн хичээлийн жилд хүүхдүүддээ авч өгсөн дүрэмт хувцас нь элэгдээгүй байхад дахин шинийг авах боломжгүй гэдэг гомдлыг ихээр ирүүлсэн ажээ.
Заавал шинэ дүрэмт хувцсаа өмсөх ёсгүй | ||
Үзсэн: 1405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.