ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөзтэй уулзаж тус улстай хөдөө, аж ахуйн салбарт хамтарч ажиллах талаар ярилцав. Уулзалтын үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа “Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны нөөц боломж, чиглэлийг тодорхойлох зорилготой хойшлуулсан аялалыг ойрын үед хэрэгжүүлэх саналтай байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор “ТИКА” байгууллагын санхүүгийн дэмжлэгээр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсаас 20 толгой цаа бугыг Мөрөн хотод хүлээлгэн өгсөнд талархал илэрхийлье. Өнөөгийн байдлаар хүлэмжийн аж ахуй байгуулах чиглэлээр Туркийн хөрөнгө оруулагчид 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн” гэв.
Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны нөөц, боломжтой танилцах уулзалтыг Монголын талаас хойшлуулсан хэмээгээд хүнс, хөдөө аж ахуйн шинэ сайдтай хамтран ажиллахад бэлэн хэмээлээ. Ямартай ч, уулзалтын үр дүнд ХХААЯ, БНТурк улсын элчин сайдын яам, “ТИКА” байгууллагын төлөөлөгчийн газар хооронд техникийн уулзалт зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг тохирох, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах, Туркт хийх танилцах айлчлалын тов, “ТИКА” байгууллагын шугамаар сургалтын болон технологи дамжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо. Түүнчлэн уулзалтын төгсгөлд Туркийн Хүнс, хөдөө аж ахуйн, мал аж ахуйн сайдыг ирэх онд Монгол Улсад айлчлах урилгыг уламжилж өгөхийг хүссэн юм.
Р.Бурмаа сайд Туркийн элчинтэй уулзав | ||
Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.