Шууд Chart

Бие даагч гишүүд хүүхэд, эхчүүдийн мөнгийг хасахыг дэмжихгүй гэв

2014-12-22 12:45:35

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийхдээ хүүхэд болон эхчүүдийн мөнгийг танах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, төрүүлсэн хүүхдүүд нь өөрсдөө ээж, эмээ, аав, өвөө болсон ч “Алдарт эх”-ийн одонгийн мөнгөө үргэлжлүүлж авсаар байдаг одоогийн хавтгайруулсан тогтолцоогоо өөрчилж үр хүүхдүүд нь 0-18 настай алдарт эхчүүддээ л мөнгийг нь өгдөг зөв зарчимтай тогтолцоонд шилжих, сарын нийт орлого нь сая хэдэн зуугаас давсан өрхийн хүүхдийн 20 000 төгрөгийг түр орхиж, хэрэгтэй хүүхдүүдэд, хэрэгтэй өрх гэрт нь хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн олгож байх талаар саналыг хэлсэн юм.

Харин үүнтэй холбогдуулан УИХ дахь бие даагч гишүүд эсэргүүцлээ илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн  “Ерөнхий сайдын мэдээллийг харахад хумьж танах юм яриад эхэллээ. Уг нь МАН-тай хамтраад улс орноо хөгжүүлнэ гэсэн. Гэтэл яамдын тоогоо нэмээд, дэд сайд нараа нэмээд явчих юм. Тэгсэн мөртлөө ард түмний карма руу ороод эхэллээ. Одоо бүр хүүхдийн мөнгөнөөс эхлээд эхчүүдийн мөнгө рүү орж байна. Үүнийг бид дэмжихгүй. Энэ шийдлийн Засгийн газар мөн үү. Шийдлийн гэж нэр зүүчихээд хэлсэн ярьснаасаа буцаад байгааг нь эртхэн хэлье” хэмээсэн юм.
 
Үүнээс гадна бие даагч гишүүд хүүхэд болон эхчүүдийн мөнгийг хасахыг дэмжихгүй байна гэдгээ хэллээ. Түүнчлэн “Ойн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг бол маш чухал баримт бичиг. Ойтой сумын иргэд энэ дээр гол анхаарлаа хандуулж өгөөч гэдэг зүйлийг ярьж байна. Говийн бүсийнхэн, хотод төрж өссөн хүмүүс ойлгохгүй байх. Хуучин бид модны унанги хаягдлыг хүнээс асуухгүйгээр өөрсдөө ороод цэвэрлээд түлдэг байсан. Одоо эрх мэдэлтэй хүмүүс нь хоршоо нөхөрлөл байгуулаад малчин, уулын мухарт байгаа хүмүүст зардаг болж эхэлсэн. Тэгэхээр хөдөө яаж хүн тогтох юм бэ. Ер нь шинэ Засгийн газрын бас нэг муу тал нь малчдын эсрэг бодлого явуулж эхэлж байна. Арьс шир, ноос ноолуурны урамшуулал олгохгүй. Малын хөлийн татварыг дөнгөж саяхан буцаасан. Энэ Засгийн газар ярьсан бүгдийнхээ эсрэг явсан. Засгийн газарт орохгүй гэснээ орсон, Ч.Сайханбилэгтэй хамтарсан, давхар дэээл өмссөн, яамдын тоо, дэд сайдыг нэмсэн, өрийн таацыг нэмэгдүүлсэн, одоо малын хөлийн татвар тавьж эхэллээ. Итгэхийн аргагүй болж эхэлж байна. Хасна, танана гэдгийг дэмжихгүй” гэлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Бие даагч гишүүд хүүхэд, эхчүүдийн мөнгийг хасахыг дэмжихгүй гэв  
Үзсэн: 1389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй