Шууд Chart

Сэлэнгэ аймгийн нэрэмжит барилдаан боллоо

2014-12-22 15:35:52

Сэлэнгэ аймгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.  Өнөөдрийн барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл нарын хурц арслангуудаар магнайлуулсан аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглов. Энэ барилдааны түрүү бөхөөр Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан Алтангэрэлийн Давааням найм даван түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Баярхүүгийн Бат-Өлзий долоо даван үзүүрлэлээ.

Сэлэнгэ аймгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан Алтангэрэлийн Давааням шөвгийн дөрөвт а.х.а Ш.Мөнгөнбаатарыг өвдөг шороодуулж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат  аймгийн хурц арслан Баярхүүгийн Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат аймгийн хурц арслан Б.Одгэрэлийг унагаснаар үзүүр, түрүү булаалдсан юм. 

 


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сэлэнгэ аймгийн нэрэмжит барилдаан боллоо  
Үзсэн: 1580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-12-22 19:15
duude bayr hurgii beltgelee sn hiivel ulsiin tsol yg hajuud chinil bndaa duu mni

Бидэнтэй нэгдээрэй