Шууд Chart

“Даатгалын өдөр”-тэй боллоо

2014-12-23 12:59:32

Засгийн газрын тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам” манай улсад мөрдөгддөг.

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг журамд нэмэлт өөрчлөлт оруулж Даатгалын өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 24-ний өдөр" гэсэн заалт нэмлээ. Ингэснээр Монголын санхүүгийн салбарын бие даасан нэгж болон хөгжиж буй арилжааны даатгалын салбарынхан албан ёсны тэмдэглэлт өдөртэй болж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Даатгалын өдөр”-тэй боллоо  
Үзсэн: 1349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй