Шууд Chart

Төсвийн мөнгөөр урлагийн тоглолт зохион байгуулахыг хориглолоо

2014-12-23 13:36:33

Баяр ёслолын үеэр төсвийн хөрөнгө хэмнэх талаар төрийн болон төсвийн байгууллагуудад Засгийн газраас тодорхой чиглэл өгсний дүнд сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид хувийнхаа зардлаар шинэ жилийн баяраа тэмдэглэдэг болсон.

Энэ онд ч мөн шинэ жилийн баяраар төсвийн мөнгөөр ил захидал хэвлүүлэх, бэлэг солилцох, урлагийн тоглолт зохион байгуулах, өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, согтууруулах ундаа худалдан авахаас татгалзахыг даалгасан байна.

Энэ талаар өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр яригдаж, төсвийн ерөнхийлөн захирагчдад үүрэг болгожээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Төсвийн мөнгөөр урлагийн тоглолт зохион байгуулахыг хориглолоо  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй