УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн Н.Энхболд уг хуулийн төслийг эхлээд УИХ дахь нам, эвслийн бүлгүүд дээр сайн ярилцаж ойлголтоо нэгтгэх шаардлагын үүднээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хийх үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт мөн ийм горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.
Дараа нь Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлэг тус Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж буй А.Бакейг улируулан сонгох санал гаргасныг танилцуулсан юм. Байнгын хорооны даргад өөр нэр дэвшигч гараагүй тул хуралдааныг УИХ-ын гишүүн Су.Батболд даргалж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь А.Бакейг тус Байнгын хорооны даргаар улираан сонгохыг дэмжлээ.
А.Бакейг байнгын хорооны даргаар улираан сонголоо | ||
Үзсэн: 869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.