Шууд Chart

Р.Жигжид: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажлын бэлтгэлийг хангаж байна

2014-12-24 10:56:52

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн хүрээнд Уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, бүтээмжийг дээшлүүлэх, уурхайчдын ажиллах орчин, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилго бүхий “Уурхайчдын улсын зөвлөлгөөн”-ийг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөө" уриан дор өнөөдөр зохион байгуулж байна.

Уг зөвлөлгөөнд нийт 250 гаруй уурхайчин оролцож байгаа бөгөөд зөвлөлгөөнийг нээж Уул уурхайн сайд Р.Жигжид үг хэлсэн юм. Тэрээр "Баялаг бүтээгч эрхэм хүндэт уурхайчид аа, хүндэт зочид, төлөөлөгчид өө. Та бүхэнд Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын мэндийг Уул уурхайн Сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж, эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
Энэ удаагийн “Уурхайчдын улсын зөвлөлгөөн” маань Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй Их эвслийн Засгийн газар байгуулагдаж, Уул уурхайн яамны үйл ажиллагаа шинээр эхэлж буй цаг үед тохиож байна.
Уул уурхайн салбарын хамт олон бид Шинэчлэлийн Засгийн газрын үед “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-той болж, голлох хууль эрх зүйн баримт бичгүүддээ өөрчлөлт оруулж заримыг нь шинээр батлуулснаар эрдэс баялгийн салбарт ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой, хөрөнгө оруулалтын хувьд өрсөлдөх чадвартай, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлж чадсан билээ.
Их эвслийн Засгийн газрын Уул уурхайн яамны хувьд дээрх бодлого, хуулиудын хэрэгжилтийг хангах, ялангуяа улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц бодлого боловсруулж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах болно. Энэ зорилтын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажлын бэлтгэлийг хангаж, хуулиар хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ажил амжилттай үргэлжилж, стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах алхам хийгдэж байгаа нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн талархлыг хүлээж байна" хэмээсэн юм.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Р.Жигжид: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажлын бэлтгэлийг хангаж байна  
Үзсэн: 1810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-09-22 16:12
jigjid saidaa hot hodoogui chadwargui heterhii ih bie ee tooson humuus tanii l tomilson hun bh yumaa tanii yawuulsan hun hodoo ireed hiisen yumgui how jiw hooj hormoi hot sohdog hodoodgui yum sjig arhi gudardag haritsaanii soelgui ajildchdiig heterhii dord uzdeg deerelhuu zerleg buduuleg awir torhtei es zuigui nohod bna daa ene neg shar hadnii yum shig angiinhaa huuhdiig darj awahgui bol tejeesen byaruu tereg ewdeh odor ireh wii
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2014-12-24 15:09
Мэргэжил гэдэг юм хамаагүй, нам хамаатай, зөвхөн АНМАН гишүүн хүн хүн бусад хүн хүн биш, хуурамч дипломтой байсанч болно, даргад долигонодог байхад болоо... Ийм засаг эргүү сдакууд.....
202.170.67.xxx [202.170.67.xxx] 2014-12-24 14:25
энэ нөхөр ар монголын ашигт малтмалыг заран борлуулах нийгэмлэгийн монгол дахь төлөөлөгч мөнүү хайя үнэн сайхаан
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-12-24 11:45
Ashigt maltmaliin gazriin darga , merejliin bus hkumuusiig hkalaachee Jigjid said ta eeree meregjliin bus um chini naad yam chini ynalaa shuu dee

Бидэнтэй нэгдээрэй