Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодын дарга нарыг улираан сонгох асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал, өчигдөр үдээс хойш хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргад УИХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Ж.Энхбаяр гишүүнийг дэмжсэн юм.
Харин дөнгөж сая Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны дарга Д.Батцогтыг улираан сонгох санал оруулж, гишүүдийн олонх дэмжлээ.
Өнөөдөр мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Өргөдлийн байнгын хороо хуралдаж тус тусын байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэх юм.
Д.Батцогтыг байнгын хорооны даргаар улираан сонгов | ||
Үзсэн: 836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.