Шууд Chart

Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэг нэг нас хүрлээ

2014-12-24 11:19:51

Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэг буюу MOSHEA нэг нас хүрлээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард салбартаа туршлагатай хүмүүс санаачлан байгуулсан уг нийгэмлэг үйл ажиллагааны зорилт, хөтөлбөрөө баталж, төр захиргааны байгууллагуудад танилцуулжээ. Үүний үр дүнд ЭМЯ, БОНХЯ, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэхүү нийгэмлэгээс санаачлан боловсруулсан Налайх дүүргийг нийслэлийн дагуул эко хот болгох төсөл хөтөлбөрийг тус дүүргийн ард иргэд ч дэмжиж байгаа ажээ.

MOSHEA нь өнгөрөгч хугацаанд уул уурхай, барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг мөрдүүлэх, эрүүл ахуйн горимыг хангуулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж, сургалт, зөвлөгөө өгч, судалгаа хийхэд үйл ажиллагаагаа голчлон чиглүүлжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэг нэг нас хүрлээ  
Үзсэн: 1366 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй