УИХ-ын гишүүн Ж.Батзандан Өмнөд Солонгос улсын “Олон улсын эдийн засаг судлалын хүрээлэн”-гийн захирал, доктор Ли Жэй Ёнийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Тус хүрээлэн нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Өмнөд Солонгос улсын эдийн засгийн гадаад бодлогын асуудлаар Засгийн газарт зөвлөгөө өгдөг байгууллага аж.
Уулзалтын үеэр Ж.Батзандан гишүүн Монгол-Солонгос хоёр улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Ноён Ли Жэй Ён энэ үеэр Солонгос улсын Засгийн газар Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх мөн хөрөнгө оруулалт хийх стратегийн түнш орнуудын нэг гэдгийг онцлоод цаашид хамтарч ажиллахаа мэдэгдлээ.
Солонгосын Засгийн газар манай улсыг стратегийн түнш орон хэмээн үздэг гэв | ||
Үзсэн: 1031 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.