Шууд Chart

Хүн наймаалан худалдаалагчдыг баривчилжээ

2013-08-12 14:34:24

Испани, Францын цагдаа нар хүн наймаалдаг бүлэг этгээдүүдийг барьж саатууллаа. Нийт 75 сэжигтэн байснаас 51-ийг нь Испаниас, 24-ийг нь Францаас баривчилсан гэж цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Гэмт этгээдүүд Хятадын иргэншилтэйгээр АНУ, Их Британи, Испани, Турк, Итали, Грек зэрэг орноор дамжин цагаачилж байгаа гэсэн хуурамч бичиг баримттай байжээ. Охид бүсгүйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор хил дамнуулан наймаалцдаг тэд гэмт хэрэгт ашиглах зорилгоор Тайван, Өмнөд Солонгос, Малайз, Хонг Конгийн нийт 81 хуурамч бичиг баримтыг үйлдснийг цагдаа нар тогтоосон байна. Хоёр орны цагдаа нар 2 жилийн өмнөөс тус хэрэг дээр хамтран ажиллаж, мөрдөн шалгасны үр дүнд ийнхүү бүлэг этгээдүүдийг илрүүлсэн аж. Гэмт хэргийн толгойлогчид нь Европын орнуудад орогнож байдаг бөгөөд гардан гүйцэтгэгч, гэмт хэргийн золиосууд нь ихэвчлэн Азийн орнууд, тэр дундаа Хятад, Малайзийн иргэд байгааг хэлж байна. Улам арга нь нарийсах болсон хүний наймааны гэмт хэрэгт өртдөг орнуудын дийлэнх нь ядуу буурай, хөгжиж байгаа орнууд аж. Цагдаа нар гэмт хэрэгтнүүдээс галт зэвсэг, гар утас, их хэмжээний евро болон юанийн бэлэн мөнгө хураасан байна. Хүний наймааны хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан 75 этгээдийг тус бүр 50,000 еврогоор торгоно гэжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүн наймаалан худалдаалагчдыг баривчилжээ  
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй