Өнөөдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн өндөр дээд одон медаль авсан МҮОНРТ-ийн ажилчдад шагналыг нь гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолд МОҮНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар, МҮОНРТ-ийн дэд захирал Ч.Батцэнгэл, МҮОНТ-ийн захирал Ц.Лхагвадаш, Стратеги санхүүгийн газрын захирал Б.Ундраа нар оролцсон юм.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
Алтан гадас одонгоор:
4 Сосорбарамын Жаргалсайхан- /Ахмад ажилтан, нягтлан бодогч/
5 Балгансүрэнгийн Дамиранжав- /Ахмад ажилтан/
6 Цамбын Дашиймаа- /Ахмад ажилтан/
7 Жавзанхоролын Ганбаатар- /Жолооч/
8 Бямбаагийн Сарантуяа-/МҮОНТ -ийн редактораар ажиллаж байсан/
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
9 Даваанямын Эрдэнэцэцэг -/МҮОНР-ийн ахлах инженер/ нар шагнагдлаа.
1 Лувсанжамцын Банзрагч Ахмад ажилтан- /МҮОНР-ийн ахмад ажилтан/
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
2 Шагдаржавын Бямбацогт- /МҮОНР- ийн нэвтрүүлэгч/
3 Бүдрагчаагийн Оюунчимэг - /Олон нийтийн радиогийн ахлах редактор/
2 Шагдаржавын Бямбацогт- /МҮОНР- ийн нэвтрүүлэгч/
3 Бүдрагчаагийн Оюунчимэг - /Олон нийтийн радиогийн ахлах редактор/
Алтан гадас одонгоор:
4 Сосорбарамын Жаргалсайхан- /Ахмад ажилтан, нягтлан бодогч/
5 Балгансүрэнгийн Дамиранжав- /Ахмад ажилтан/
6 Цамбын Дашиймаа- /Ахмад ажилтан/
7 Жавзанхоролын Ганбаатар- /Жолооч/
8 Бямбаагийн Сарантуяа-/МҮОНТ -ийн редактораар ажиллаж байсан/
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
9 Даваанямын Эрдэнэцэцэг -/МҮОНР-ийн ахлах инженер/ нар шагнагдлаа.
Энэ үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар “МҮОНРТ гэх энэ их айлд олон жил үр бүтээлтэй ажилласан манай ахмад ажилчид болон залуу уран бүтээлчид маань төрийн дээд одон медалиар шагнагдаж байгаад их баяртай байна. Энэ шагнал бол та бүхний хийсэн гавьяаг үнэлж байгаа хэдий ч цаашдаа хийх ажлын чинь эхлэл болж байгаа юм шүү гэдгийг хэлье. Та бүхэнд ажил хөдөлмөрийн амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсье” хэмээсэн юм.
Төрийн одон медаль авсан уран бүтээлчдийн баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Б.Сарантуяа: -Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бичсэн "Сорхугтани хатан", "Сайн хаан Бат" гэсэн түүхэн романуудыг маань үнэлж Монголын төр энэ шагналыг өгч байгаад баяртай байна. Юуны өмнө миний номыг уншдаг мянга мянган уншигчдадаа баярлалаа гэж хэлье. Та бүхний урам зориг хайрласан тэр сайхан сэтгэлээр жигүүрлэн цаашдаа олон сайхан бүтээл туурвиж Монголын уран зохиолд, монгол уншигчдадаа хүргэх болно. Мөн намайг төрүүлж өсгөсөн ижий аавдаа, бүх найз нөхдөдөө, ханьдаа баярлалаа. Би өөрийнхөө амьдралын 20-иод жилийг телевизтэй холбосон болохоор өнөөдөр ч гэсэн МҮОНРТ бол миний хувьд хамгийн чухал, эрхэм найз маань байдаг. Энэ шагналыг төрөлх телевизээсээ ирж авч байгаадаа баяртай байна.
Ш.Бямбацогт: -Сэтгэл өндөр байна. Би 1990 онд МҮОНРТ-ийн босгоор анх орж ирж байлаа. Түүнээс хойш 25 жил өнгөрсөн байна. Ингээд миний, таны, та бидний хамтын бүтээлүүдийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байгаад гүн талархал илэрхийлье. Би урьдын адил өдөр болгон миний Монголын ард түмэн, аав ээж, ахан дүүс, найз нөхдүүд, хамт олон, миний гэр бүл, үр хүүхдүүд үргэлж эрүүл энх, сайн сайхан сайх болтугай гэж залбирч сүсэглэж биширсээр байх болно. Хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад тэмүүлсэн хүчирхэг Монголын олон нийт маань ирэх олон олон он жилүүдэд энх тунх, элбэг дэлбэг, сайхан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүье.
С.Жаргалсайхан: -Энэ сайхан өдөр төрийн дээд Алтангадас одон авсандаа их баяртай байна. Төрж өссөн нутгийн минь Очирваань хайрхан уулын минь ивээл байх. Төрүүлж өсгөсөн ижий, аав хоёртоо баярлалаа. Түшиж тулж явдаг МҮОНРТ-ийн хамт олондоо мөн маш их баярлалаа. Бүгдэд нь ажил хөдөлмөрийн өндөр их амжилт хүсье.
Ж.Ганбаатар: -МҮОНРТ болон МҮОНР-ийн "Хурд" агентлаг, Авто грашийн хамт олондоо баярлалаа. Хамт олныхоо хүчинд төр засгийн өндөр дээд шагнал авлаа. Би МҮОНРТ-тэй амьдралаа холбоод 17 жил болж байна. Энэ хугацаанд улсынхаа ихэнх аймгаар тойрсон, очоогүй хоёр л аймаг үлдэж дээ. Алтан шар зам минь өлзийтэй сайхан л байдаг юм.
Ц.Дашиймаа: -Би МҮОНР гэдэг айлд тасралтгүй 36 жил ажилласан. Анх 1966 онд Хөдөө аж ахуйн редакцид сурвалжлагчаар ирж ажиллаж байлаа. Олон сайхан багш нарынхаа ачаар өдий олон жил ажиллаж, энэ сайхан одон медалийг авч байна. Би анх хөдөө аж ахуйн редакцид ирээд ажиллаж байх тэр үед Ургацын далай нэвтрүүлгийн редактор байсан Б.Дэндэв гуай миний тэмдэглэлийн дэвтрийн нэг буланд “Өсөж дэвжих, үржиж олшрох үндэсний сэтгүүлч дүүдээ амжилт хүсье” гэж бичсэн байдаг юм. Энэ нь ч миний амьдралд хэрэгжсэн. Радио миний амьдралын чиг зүгийг заасан шиг энэ Алтангадас миний амьдралын бэлгэ тэмдэг болж байна. Үзэг нэгтэй сэтгүүлчдэдээ үйлс бүтээл нь улам өндөр байхыг хүсье.
МҮОНРТ-д шагналын хур буулаа | ||
Үзсэн: 6333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.