Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэв. Өмнө нь Төсвийн байнгын хороог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн даргалдаг байсан. Тэрээр өнөөдөр энэ Засгийн газарт хамтарч ажиллах боломжгүй хэмээн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул ийнхүү түүний оронд байнгын хороог даргалах хүнийг томилох асуудлыг хэлэлцсэн юм.
Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ц.Даваасүрэнг чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг дэмжсэн. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Болорыг нэр дэвшүүлж буйг УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцуулсан юм.
Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд тус Байнгын хорооны даргаар Б.Болорыг сонгохыг санал нэгтэй дэмжлээ.
Б.Болор гишүүнийг Төсвийн байнгын хорооны даргад дэвшүүлэв | ||
Үзсэн: 1310 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.