Шууд Chart

Санхүүгийн зохицуулах хорооны даргаар З.Нарантуяаг томиллоо

2014-12-25 16:56:19

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны даргад УИХ-ын дарга нэр дэвшүүлнэ хэмээн заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг нэр дэвшүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд өнөөдрийн чуулганы хуралдаанаар З.Нарантуяа гишүүдийн олонхийн санал авч Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдлоо.
 
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Ж.Цэдэнрагчаа, Д.Ганбат, Э.Батболд, Х.Бум-Эрдэнэ нарыг томилохыг гишүүдийн олонх дэмжиж баталлаа. Ингэснээр хуучин дарга Д.Баярсайхан, тус хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба, орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, Б.Батбаяр нарыг ажлаас  чөлөөлөх тогтоолын төсөл дэмжигдэж байгаа юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Санхүүгийн зохицуулах хорооны даргаар З.Нарантуяаг томиллоо  
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй