Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодын дарга нарын асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Дөнгөж сая чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг эцэслэн хэлэлцэж, томиллоо. Тодруулбал,
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Батцогт
2.Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
3.Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Болор
4.Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн А.Бакей
5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Су.Батболд
6.Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар тус тус томилогдлоо.
Байнгын хороодын дарга нарыг томиллоо | ||
Үзсэн: 1419 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.