Шууд Chart

“Turkish airlines”-ын нисгэгчид хулгайлагджээ

2013-08-12 15:41:45

Туркийн агаарын тээврийн компанийн 2 нисгэгчийг хулгайлсан хэрэг гарлаа. “Turkish airlines” компанийн хоёр нисгэгч Ливийн нийслэл Бэйрутыг зорьсон нислэгийнхээ дараа зочид буудал руугаа явсан гэнэ. Тэднийг автобусандаа суух үед хулгайлсан байжээ.  Одоогийн байдлаар гэмт этгээдүүд  ямар зорилгоор хулгайлсан нь тодорхойгүй байна. Ямар нэг сураг хараахан гараагүй гэж албаныхан хэлжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Ливийн талаас Туркийн хулгайлагдсан иргэдийн амь насыг эрсдэлд учруулахгүйгээр хэргийг илрүүлнэ гэдгээ амласан юм. Уг хэрэгт холбоотой байж болзошгүй сэжигтнийг таамаглаж байгаа бөгөөд урьд өмнө ийм хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Туркийн гадаад хэргийн сайд иргэддээ хандаж,  Ливи руу зорчихгүй байх, хэрвээ тэнд оччихсон бол аялалд гарахгүй байхыг сануулсан байна.  

 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Turkish airlines”-ын нисгэгчид хулгайлагджээ  
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй