Шууд Chart

Барилга дээрээс унаж амиа алдлаа

2013-08-12 15:46:05

Өнгөрсөн Баасан гарагт Баянзүрх дүүргийн V хороо, Кино үйлдвэрийн ард байрлах “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж буй “Happy town” хорооллын барилгын 16 давхраас туслах ажилтан нь унаж амиа алджээ.

Талийгаач оюутан бөгөөд үдийн цайндаа орчихоод 16.00-17.00 цагийн үед голын барилгын хамгийн дээд талын давхрын гадна талд барилгын материал тээвэрлэдэг урсдаг шат дээр ажиллаж байжээ. Тэрээр хавтан авах гэж байгаад барилга шат хоёрын дунд хий гишгэн, хөл алдсан байна. 640 айлын тус хотхон 16 давхар, гурван барилга ажээ..

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Барилга дээрээс унаж амиа алдлаа  
Үзсэн: 1332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй