Шууд Chart

Хүүхдийн эмч, сувилагч нарыг төрийн санхүүжилтээр мэргэшүүлэх сургалтад хамруулна

2014-12-26 10:50:24

Засгийн газрын шийдвэрээр Эрүүл мэнд, спортын яамны харьяанд Хүүхдийн 150 ортой эмнэлэг байгуулж, ирэх оны хоёрдугаар сараас үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болоод байгаа билээ. 

Засгийн газрын уг шийдвэртэй холбогдуулан хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтад эмч, сувилагч нарыг ажлын байраар хангаж, төрийн санхүүжилтээр сургахаар боллоо.
 
Энэхүү сургалтад Ерөнхий мэргэжлийн эмч, хүүхдийн эмч, сувилагчдыг хамруулах юм байна. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, бакалаврын болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тухайн мэргэжлээрээ эрүүл мэндийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, албан хаагчийн анкет зэргийг бөглөж, нийслэлийн нутгийн захиргааны Хангарьд ордны 901 тоотод бүртгүүлэх ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хүүхдийн эмч, сувилагч нарыг төрийн санхүүжилтээр мэргэшүүлэх сургалтад хамруулна  
Үзсэн: 1711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2014-12-26 11:27
Дарга нарын шахааны мэдлэг чадваргүй хүмүүсийг аваад дараа нь сургаж чадваржуулах гэж их зардал гаргадаг жишиг монгол төрд тогтлоо. үүнийг төрийн албаны зөвлөл засаач.
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2014-12-26 11:27
Дарга нарын шахааны мэдлэг чадваргүй хүмүүсийг аваад дараа нь сургаж чадваржуулах гэж их зардал гаргадаг жишиг монгол төрд тогтлоо. үүнийг төрийн албаны зөвлөл засаач.
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2014-12-26 11:09
анхнаасаа мэргэшээгүй хүмүүс яах гэж авсын тэгч сургана ингэж сургана гээд бөөн зардал

Бидэнтэй нэгдээрэй