Шууд Chart

АНУ, ОХУ-ын сайд нар уулзав

2013-08-12 16:48:35

Өнгөрсөн баасан гаригт Вашингтон хотноо ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар АНУ-ын төрийн нарийн бичгийн дага Жон Керри, Батлан хамгаалахын сайд Чак Хейгел нартай уулзсан юм. Энэ уулзалтын дараагаар уулзалтын үр дүнг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийсэн байна. Энэ үеэр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров “Манай хоёр орны хооронд хүйтэн дайны маргаан байхгүй. Харин ч жинхэнэ хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна” гэсэн юм. Мөн тэрээр “Эдуард Сноудений хэрэг бол олон улс болоод ОХУ-ын хуулийн хүрээнд хийгдсэн зүйл, энэ нь манай хоёр орны харилцаанд сэв суулгахуйц том асуудал биш. Бид үүнээс үл хамаарч цаашид хамтран ажиллах болно” гэсэн юм. Сноудений хэргээс гадна Сирийн тухай тус хоёр орны байр суурь зөрөөтэй байдаг юм. Ирэх 9 сард Женев хотноо болох Сирийн тухай асуудлаарх олон улсын бага хурал зохион байгуулагдахтай холбоотой хоёр орны төлөөлөгчид энэ сарын сүүлээр дахин уулзах болсон байна. Мөн энэ уулзалтаар тус хоёр орны батлан хамгаалахын сайд нар АНУ-ын цэргийн хүчийг Афганистанаас гаргах тухай асуудлаар ярилцсан аж. Ийнхүү хоёр орны хамтын ажиллагааг эрхэмлэсэн уулзалт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх 9 сард “Их 20”-ын уулзалтын үед ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах уулзалтаа цуцалсны дараа болж байгаагаараа олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байгаа юм. 

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, ОХУ-ын сайд нар уулзав  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй