УИХ-ын нэгдсэн чуулган хаалттай үргэлжилж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцож улсын нууцын зэрэглэлд хамаарах асуудлаар мэдээлэл хийж байгаа юм. Энэ талаар үдээс өмнөх чуулган завсарлах үед УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн бөгөөд завсарлагааны дараа үдээс хойших чуулганд ирэхдээ гар утас, ямар нэг электрон төхөөрөмжгүй ирэхийг сануулсан юм. Гишүүд хэрэв тэмдэглэгээ хийх шаардлагтай гэж үзвэл улсын нууцын эрхлэгчээс тэмдэглийн дэвтэр авч болох бөгөөд хуралдаан дууссаны дара буцааж хураалгах ажээ.
Үүнээс гадна чуулганы танхимд интернэтийн сүлжээг хаасан бөгөөд одоогоор чуулганаар чмар асуудал хэлэлцэж байгаа нь тодорхойгүй байна.
Чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна | ||
Үзсэн: 1089 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.