Өнгөрсөн 7-р сард БНХАУ-д дотоодын шинэ машины борлуулалтыг оны эхэн үеийнхтэй харьцуулсан өсөлт хоёр оронтой тоонд шүргэсэн байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 2 сарын хугацаан дахь хамгийн өндөр хувь буюу 9,9 хувиар өссөн байгаа юм. Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн нийгэмлэгээс гаргасан судалгаагаар өнгөрсөн сард нийт 1 сая 510 мянган машин худалдаалагдсан байна. Харин 4-р сард шинэ автомашины борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13 хувиар өссөн ажээ. Гэхдээ тус улсын эдийн засгийн өсөлтийн хурд саарсантай холбоотойгоор шинээр автомашин худалдан авагчдын тоо буурах хандлагатай байгааг хэлж байна. Дотоодын үйлдвэрлэлийн автомашинаас гадна Японы автомашинуудын борлуулалт нь хоёр орны харилцаа газар нутгийн маргаантай асуудлаас үүдэн муудсаныг дагаад багассан аж. 7-р сарын тайлан мэдээгээр Хятадад Япон автомашин худалдан авагчдын тоо оны эхэн үеийнхээс 1,8 хувиар буурчээ. Ийнхүү Хятадын зах зээл дээр Япон автомашинуудын борлуулалт буурч байхад Америкийнх оны эхэн үетэй харьцуулахад 27,5 хувь, Герман автомашин 15,7 хувиар борлуулалт нь тус тус өссөн байна.
| БНХАУ-д дотоодын шинэ машины борлуулалт өсчээ | ||
| Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.