Японы хойд нутгаар их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас үерийн аюул нүүрлэж, хөрсний гулгалт үүссэн байна. Үүний улмаас 5 хүн амь насаа алдсаныг албаныхан мэдээллээ. Иватэ мужийн Яахаба тосгонд хүний амь нас үрэгдээгүй ч их хэмжээний үерийн аюул нүүрлэж, байшин барилга, гудамж талбай усанд автсан аж. Тус мужаас 300 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Харин Акита мужийн Сембоку хотын орон нутгийн удирдлагуудын хэлж байгаагаар усархаг аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч, 2 байшин нурж, 3 хүн амь насаа алдсан гэлээ. Байгалийн гамшигт нэрвэгдсэн газруудад аврах албаны 280 гаруй цагдаа, цэргийн хүчнийхэн ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар 2 хүн сураггүй болоод байгаа бөгөөд тэднийг эрэх ажиллагаа явагдаж байгаа гэлээ. Мөн Ханамаки хотод нэг хүн хөрсний гулгалтаас үүдэн амь насаа алдсан бол Нишивага тосгонд голын ус үерлэснээс үүдэн дахин нэг хүний амь сүйджээ.
| Японд үерийн усанд автаж хүний амь нас эрсдэв | ||
| Үзсэн: 1071 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.