Шууд Chart

Хуванцраар эд хэрэглэл урлажээ

2013-08-12 17:25:02

Камерунд хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах аргыг ашиглан хүрээлэн буй орчноо хамгаалж байна. Тус улсын эмэгтэйчүүд хуванцар материалыг ашиглан өөрсдийн сонирхлын дагуу ямар нэг гоё ганган чимэглэл, арьс шир хэрэглэхгүйгээр шинэ загварын бүтээл туурвиж байгаа юм. Гудамжинд энд тэнд хөглөрч байдаг хуванцар савнуудаар өдөр тутам хэрэглэж болохуйц энгийн түрийвчнээс эхлээд гоёлын ээмэг зүүлт хүртэл урладаг аж. 2004 онд байгуулагдсан тус нийгэмлэгийн эмэгтэйчүүдийн энэ үйл хэргийг байгаль орчны яамнаас нь дэмжин, урамшуулсан байна. Учир нь хүрээлэн буй орчинд хортой хуванцар савнуудыг ийнхүү дахин боловсруулах замаар ашиглаж байгаа нь байгаль дэлхийд ээлтэй үйл хэрэг болж байна. Тэдний урласан бүтээлүүдийг нутгийн иргэд худалдаж авахаас илүү гадны жуулчид гол үйлчлүүлэгчид нь байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хуванцраар эд хэрэглэл урлажээ  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй