Шууд Chart

З.Энхболд Харшийн сүлд модны наадамд оролцжээ

2014-12-30 15:28:30

УИХ-ын дарга З.Энхболд Монголын хүүхдийн ордноос зохион байгуулж буй Харшийн сүлд модны наадамд оролцож баяр хүргэжээ.

Тэрбээр хүүхэд багачуудад хандан ирэх жилдээ эрүүл энх байж, эрдэм номдоо амжилт гарган, ур чадвараа улам хөгжүүлэхийг ерөөн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн авьяаслаг хүүхдүүдийн тоглолтыг үзэж сонирхосны зэрэгцээ 2014 онд сурлага, амжилт, авьяасаараа үеийнхнээ манлайлсан шилдэг хүүхдүүдэд бэлэг гардуулсан байна.
 
Дашрамд дурьдахад, Харшийн сүлд модны наадмыг Монголын хүүхдийн ордноос 57 дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

З.Энхболд Харшийн сүлд модны наадамд оролцжээ  
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй