Шууд Chart

Дүнжингараваас Улиастайн гүүр хүртэлх авто замыг нээлээ

2014-12-30 16:09:35

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэл үргэлжлэх 6.0 км авто замын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг замын ажлыг “Хансуун зам” ХХК 15 метрийн өргөн, дөрвөн эгнээ урсгалтай, явган хүний болон дугуйн замтайгаар хийж гүйцэтгэжээ.  

Энэхүү замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 10 тэрбум 800 сая төгрөгөөр гүйцэтгэсэн бөгөөд цаашид газар доорх төмөр замын нүхэн гарц, гүүрэн байгууламж хийх аж. Мөн уг замд дугаарын хязгаалалт үйлчлэхгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Авто замын нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Юуны өмнө Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэлх 6.0 км замын ажлыг хийж гүйцэтгэсэн “Хансуун зам” ХХК-ийн хамт олонд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Тийм ч учраас зам бол сайхан бүхний эхлэл байдаг. Бид 2012 оноос хойш томоохон бүтээн байгуулалтуудыг хийж байгаагийн нэг нь энэхүү зам юм. Уг зам нь нийслэлийн түгжрэл, цаг хэмнэлтийн асуудлыг шийдэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ” гэлээ.

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Дүнжингараваас Улиастайн гүүр хүртэлх авто замыг нээлээ   
Үзсэн: 1576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-12-30 18:13
burhangui gazariin bumb galzuurna

Бидэнтэй нэгдээрэй