Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг Нийслэлийн ИТХ-аас баталсан билээ.
Энэ хүрээнд нийслэлийн 152 хороонд Хадгаламж зээлийн хоршоод байгуулагдан барьцаа хөрөнгийн дутагдалтай бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээ авах боломж нээгдэх, ажлын байр бий болох, иргэд хоршиж бизнесээ хөгжүүлэх, хамтарч нийгмийн асуудлаа шийдэх боломжтой болсон төдийгүй Хадгаламж зээлийн хоршоод бий болсон юм.
НИТХ-аар нэг хороонд 100 саяар төсөвлөн нийт 15.2 тербум төгрөг батлуулсан аж. Одоогоор нийслэлийн 152 хороонд 202 удаагийн сургалт зохион байгуулж 12031 иргэнд мэдээлэл зөвлөгөө өгснөөр 125 хороо Хадгаламж зээлийн хоршоог шинээр үүсгэн байгуулж, 22 хоршоо Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авчээ. Бичил бизнесийг дэмжих сангаас тусгай зөвшөөрлөө авсан 10 Хадгаламж зээлийн хоршооноос ирсэн 219 төсөлд 939.9 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Бичил бизнесийн төслүүдэд 939 сая төгрөгийн санхүүжилт олгожээ | ||
Үзсэн: 1211 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.