Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 13/

2013-08-13 08:15:54

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 8-р сарын 13, Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын эхэн Цагаан бич сарын шинийн 7. Ангараг гараг.  Таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр.  Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Наран өглөөний 05:52 цагт мандаж, 20:09 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд уг үйлийг үйлдвээс хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Чухал өдөр. Олонд өөрийгөө таниулах боломж гарах нь амжилтанд хүрэхэд давуу тал болно. Та тайзан дээр гарахаас айдаг ч үүнээс болж бууж өгөх хэрэггүй. Ингэснээр эрч хүч авч илүү ихийг бүтээхийн төлөө дахин оролдож магадгүй. Зарим матрынхан мэргэжпийн бус жүжиглэлтийг сонирхож тайзан дээр гарахыг хүсэмжилнэ. Ажлын байран дээр нэр хүнд тань унаж магадгүй учраас дүрэм журмыг баримталж, хариуцлагатай байх хэрэгтэй. Гэртээ оройн зоог барь.

 

Хумх (1/20-2/18)   

Сэтгэл сэргээсэн өдөр. Таныг удирдагч сap найз нөхөд, харилцаа холбоо болон урт хугацааны зорилгыг бэлэгдэгч нарны аймгийн 11 -р орд руу чиглэж байгаа. Иймээс нийгмийн харилцаа ноёрхож, өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлж шинэ хүмүүстэй уулзан, танилцах боломжийг олгоно.

 

 

Загас (2/19-3/20)

Хөгжилтэй өдөр. Энэ нөхцөл байдал нь танд өсөн нэмэгдэж бие даан үйл ажиллагаа зохион байгуулж зорилгодоо хүрэхийн тулд илүү их зүйлийг хийх дохио болж байна. Та хэрэгтэй үед өөрийгөө хамгаалахдаа бодлоготой хандаж тайван мэдрэмжтэй байх хэрэгтэй. Та санаандгүйгээр хэн нэгний зүрх сэтгэлийг шархлуулаагүй гэдгээ мэдэх шаардлагатай. Ажил дээр тань баяр ёслолын сайн муу зөн совин илэрхий байснаар та найз нөхдийнхөө итгэлцлийн сайн талыг олж харах болно. Амралтын дараа худалдаа наймаа тань сайн байх боловч олон зүйлсэд бэлэн бай.

 

Хонь (3/21-4/19) 

Тааварлашгүй өдөр. Хайртай хамаатнуүд, сайхан байр энэ бүхэн танд бий. Гэвч та эдгээрийг үнэлдэггүй. Таны эргэн тойронд энэ бүхний өчүүхэн хэсэг нь ч байхгүй хүмүүс байдгийг сана. Гэхдээ өөрийн амьдралаа алдартай одуудын амьдралтай бүү зүйрлүүл. Энэ тохиолдолд та дэндүү ядуу харагдана. Өөртөө байгаа бүхнээ үнэлж сур. Романтик харьцаа өрнүүн, сонгосон хүн тань эсвэл хайрт тань урмыг тань хугалахгүй.

 

Үхэр (4/20-5/20)   
Мэдрэмжтэй өдөр. Зөн билиг таны бодлыг хурцалж таныг тэргүүн эгнээнд байлгах болно. Өөрийнхөө зөн билигт итгэвэл та өнөөдөр буруу алхам хийхгүй байх болно. Зарим оюутан үхрийнхэнд шинэ нөлөөлөл гайхалтай шинэ санаа болон хичээл зүтгэл бий болж сурч буй ангиа сольж магадгүй. Зарим нь гадаад руу нисэх виз хожих бөгөөд гэнэтийн ачаагаа баглах хэрэг гарч хүмүүст баяртай гэж хэлэх болно. Мэдээлэл технологийн үйлдвэрт ажиллах боломж гарч ирнэ. Аливаа зүйлийг цуцлахаасаа өмнө сайн бод. Сэтгэлийн хөөрөл болон урам зориг тань хоромхон зуурт л үргэлжлэх болно.

Хамтатгах (5/21-6/21)   

Урамшуулсан өдөр. Аялан жуулчлах хүсэл одоо таныг эзэмдэж байна. Одооноос билетээ захиалж, мөнгөө хурааж эхлэхэд яагаад болохгүй гэж. Хэдэн сар л хүлээн, долларын валютын ханш бага орон луу аялвал зорилгодоо амархан хүрнэ. Албан тушаал ахих магадлал өндөр байгаа тул өөртөө шинэ хувцас худалдан авч үсээ засуул. Ажлын байран дээрээ нягт нямбай бай. Ажил олгогчдоо үнэ цэнэтэй ажилтан гэдгээ харуулвал цалингаа ч нэмүүлнэ. Биеийн тамирын дасгал сургуулилт хийх гэж буй хүмүүс биеийн тамирын клубт элсэх нь зүйтэй. Дасгал хийж биеэ сайжруулахаас гадна шинэ нөхөдтэй болно.

Мэлхий  (6/22-7/22)   

Сэтгэлээр унасан өдөр. Гэрт асуудал гарснаар зөрчилдөж өгөөжгүй өдөр байна. Та шинэ гэр хайх ч үнийн зөрүүгээс болоод авж чадахгүй. Урьдчилан таамаглаагүй байхад нөлөө бүхий хүн шийднэ. Тэд үүнд үнэмшихгүй. Асуудлын үндсэн шалтгаан нь өөрчлөлтийг эсэргүүцэх юм. Гэхдээ та магадгүй бодит өөрчлөлтийг хараад шагшиж магадгүй. Үнэнч шудрага байх нь өнөөдрийн чиг шугам юм. Хэрвээ та хуурч мэхлэвэл асуудал нэмэгдэж ганц тохиох амьдралд тань дахин боломж гарахгүй. Мэлхийн ордныхон аль болох анхааралтай байгаарай. Та гэмгүй хүн шиг дүр эсгэж байна.

 

Арслан (7/23-8/22)   

Мэдрэмтгий өдөр. Өдөр тутмын амьдралаасаа бага зэрэг хөндийрч өөртөө амрах цаг гарга. Мөн хийх зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Гэхдээ энэ нь цаг нөхцөөх зорилготой байж болохгүй. Өөрийн тэргүүний зорилтуудаа тодорхойлж, тэдэнд хүрэхийг хичээ. Урт хугацааны бүтээлч ур чадвараа театр, урлагийн салбарт ашигла. Бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй зангаасаа болж уучлал гуйх хэрэггүй. Зарим арслангууд нууц авъяасаа нээн илрүүлэх болно. Санхүүгийн хувьд тогтвортой байна. Магадгүй таны татгалзах ёстой хууль бус эсвэл нуугдмал нөхцөл байдлууд байж болох юм.

 

Охин (8/23-9/22)   

Хямралтай өдөр. Мэргэжлийн үйл ажиллагаа ба хувийн харьцаа тогтваргүй байна. Арилжааны ажилд идэвх бүү гарга. Хичнээн их хүчин чармайлт гаргасан ч та саадыг даван туулж чадахгүй. Сэтгэл санаа эрс хувирна. Нойр муудаж толгой өвдөх магадлалтай. Ажил хэрэг эсвэл албаны үүрэг танаас дээд зэргийн төвлөрөл сахилга бат зохион байгуулалттай байхыг шаардаж байна. Өнөөдөр та чухал асуудал шийдвэрлэнэ эсвэл хуучин алдаагаа засварлана. Санхүүгийн алдагдалд орж болзошгүй байгаа тул та болгоомжтой бай.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Үнэнч шудрага байдал. Хууль, шүүхтэй холбоотой маргаантай асуудалд холбогдсон та нарын хэнд нь од эрхэс таатай хандахгүй. Бичиг баримтын алдаа, материалаа мартах эсвэл гэрчүүдийн санал зөрөлдөөнөөс болж ажил хойшлогдож магадгүй. Өөрийн сүсэг бишрэл, оюун санаагаа бэхжүүлэн шийдэмгий байх нь өөрөө өсөж дэвжих тустай ба хэрсүү зан болон бусдыг ойлгох байдал нэмэгдэнэ. Өөрийн эрч хүчийг оновчтойгоор ашигла. Өнөөдөр мөнгөө түрийвчиндээ үлдээж, аяллаа хойшлуул.

 

Хилэнц (10/23-11/21)   

Таатай өдөр. Эрчүүд маань тун ч их сэтгэл хөдлөлд автах нь. Хайр дурлалд одтой байж ганц бие хилэнцүүд заяаны ханьтайгаа учрах болно. Шинэ хүн мэндлэх буюу жирэмслэхэд маш таатай өдөр. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулахгүй бол жаахан зүйл ч таны цагийг нэлээд гарзадна.

 

Нум (11/22-12/21)   

Азтай өдөр. Шаргуу тэвчээр амьдрах чадвар өөдрөг үзлээр өнөөдөр тулгарах бэрхшээлүүдийг даван гарна. Зарим ганц бие эрчүүд гэр бүлийн аяллын талаар тууштай зохицуулалт хийнэ. Бусад ганц бие эрчүүд бал сарын аялалд гарна. Хайр дурлал нөгөө талаараа аялалтай холбогдоно. Хилийн чанадад байгаа нь адал явдалтай хайр дурлалтай холбогдоно. Гэртээ байгаа нь шинэ найз нөхөдтэй болж, бизнесийн олон сонирхолтой гэрээ хэлэлцээрүүд хийж таны шаардлагад тохирох хэн нэгэнтэй болзоонд явна.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 13/  
Үзсэн: 1630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй