Шууд Chart

Хятадад 5.7 баллын газар хөдлөлт боллоо

2013-08-13 09:44:35

Энэ зун Хятадад цаг агаарын байдал тааламжгүй байгаа билээ. Өнгөрсөн сарын сүүлчээр гэхэд л тус улсын баруун хойд зүгийн Ганьсу мужид газар хөдлөлт болж 89 хүн амиа алдсан. Харин Түвдийн автономит мужид 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн албанаас мэдээллээ.

Газар хөдлөлтийн гол хүч Вангда суурингаас хойд зүгт 40 км зайд тохиолджээ. Гамшгийн голомт газрын гүндээ 32 км байсан аж. Одоогоор хохирол, сүйрлийн талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ийм хэмжээний газар хөдлөлт нь нэлээн ноцтой үр дагаврыг дагуулдаг юм байна.

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хятадад 5.7 баллын газар хөдлөлт боллоо  
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй