Шууд Chart

Хуурамч дуудлага өгөхгүй байхыг анхааруулж байна

2013-08-13 10:08:33

Өчигдөр буюу энэ сарын 12-нд мэдээ мэдээллийн шуурхай удирдлагын төвд иргэд, аж ахуй нэгжээс нийт 8221 хандалт ирсэн байна. Үүнд: 101, 105 дуудлагын дугаарт 502, 102 дуудлагын дугаарт-4076, 103-дуудлагын дугаарт- 3145 дуудлага иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй зөрчлийн-43, гал түймэр, аврах ажиллагааны-11, түргэн тусламжийн-673, ослын-144 хандалт бүртгэгджээ.

Дуудлага өгч байгаа иргэд хаягаа мэдэхгүй, хаягжуулалт хийгдээгүйн улмаас тухайн иргэнд  тусламж хүргэхэд бэрхшээл учирдаг. Иймд оршин суугаа хаягаа сайн мэддэг байх мөн шат шатны байгууллага тухайн иргэний амьдарч байгаа газрыг хаягжуулахыг, оршин суугчид ч хаягжуулалтын тал дээрээ анхаарах шаардлагатай байна.
 
Мөн тус төвд хүүхэд гэлтгүй том хүмүүс хуурамч дуудлага өгч байгаа нь тусламж хэрэгтэй болсон иргэн залгахад ачаалал бий болж байгаа учир хуурамч дуудлага өгөхгүй байхыг Нийслэлийн мэдээ мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс анхаарууллаа.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хуурамч дуудлага өгөхгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 1795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-13 18:06
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

Бидэнтэй нэгдээрэй