Шууд Chart

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна

2015-01-06 13:04:20

Өнөөдөр УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж  дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Тус Байнгын хороонд харьяалагддаг дөрвөн дэд хорооноос гурвынх нь бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар УИХ дахь намын бүлгүүд саналаа ирүүлжээ. Дэд хорооны гишүүдийн тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байх хуулийн заалттай. Харин Ёс зүйн болон УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох эрхтэй байдаг.

Иймээс тус Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан тул УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, Б.Наранхүү нарыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх, УИХ дахь АН, МАН-ын бүлгийн санал болгосноор УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Баярцогт, Су.Батболд, О.Содбилэг, Н.Энхболд нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Батцогт, Д.Бат-Эрдэнэ нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Су.Батболд, О.Содбилэг, Н.Энхболд нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар болов. Түүнчлэн УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй