Шууд Chart

Таван төрлийн ундны сүүнээс дээж авч шинжилгээнд хамруулжээ

2013-08-13 10:42:26

Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид 2012 оны тавдугаар сард үйлдвэрлэгдсэн “WPC80” код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэл Clostridium botulinum нянгаар бохирдсонтой холбогдуулан дээрх бэлдмэлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн манай улсад худалдаалагддаг эсэх талаар судалгаа явуулж байгаа юм байна. Харин гаалийн ерөнхий газраас шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг ашиглан үйлдвэрлэсэн хүүхдийн сүүн тэжээл, өндөр хэмд ариутгасан ундны сүү, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэл, шар сүүний уургийн хатаасан бэлдмэл зэрэг нь Монгол улсад орж ирдэггүй  хэмээн мэдээллээ.
 Энэхүү мэдээллийг баталгаажуулах үүднээс Нарантуул, Тэнгэр, Хархорин, Бөмбөгөр худалдааны төв, Замбала, Экстра, Скай, Оргил, Номин зэрэг есөн худалдааны төвд судалгаа хийсэн байна.
Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид үйлдвэрлэсэн хуурай сүүг авч ашигладаг АПУ, Витафит-Инвест, Тэсо зэрэг ХХК-ууд нь бүтээгдэхүүндээ шар сүүний уураг ашигладаггүй байна. Эдгээр газруудын үндсэн түүхий эд болох хуурай сүүнээс дөрвөн дээж, бэлэн бүтээгдэхүүн болох савласан сүүнээс дөрвөн дээж авч, стандартын шаардлага хангаж буй эсэхэд дүгнэлт гаргахаар МХЕГ-ын лабораторид шинжлүүлэхээр өгчээ.

Мөн “Цаст фүүдс”ХХК нь Хятад улсын “Менгниү” группын албан ёсны дистрибьютер бөгөөд Хөх хот дахь салбараас “Монмилк” нэрийн таван төрлийн савласан шингэн сүүг оруулж ирэн, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлттэйгээр худалдаалж байна. Дээрх таван төрлийн ундны сүүнээс дээж авч шинжилгээнд хамруулаад байгаа юм байна.
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Таван төрлийн ундны сүүнээс дээж авч шинжилгээнд хамруулжээ  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй