Өнөөдөр дэлхийн Солгой гартнуудын өдөр тохиож байна. 1984 оноос хойш эл өдрийг дэлхий нийтээрээ солгой гартнуудын өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна.
Манай дэлхий дээр нэг тэрбум орчим солгой гартан байдаг бөгөөд энэ нь манай гарагийн долоон хүний нэг нь солгой гэсэн үг юм.
Хүн төрөлхтний түүхэнд 400 агуу хүний гуравны нэг нь солгой байсан аж. Тухайлбал, Моцарт, Александр Великий, Юлий Цезарь, Леонардо да Винчи, Микеланжело, Иван Павлов, Маяковский, Сергей Эйзенштейн, Пол Маккартни, Билл Гейтс нарыг дурьдаж болно.
Түүхэн хүмүүсээс Юлий Цезарь, Александр Македонский, Наполеон Бонапарт, Карл хаан, Уинстон Черчилль ба Жанна Д"Арк, мөн Америийн сүүлийн үеийн дөрвөн ерөнхийлөгч Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар солгой.
Энэхүү өдөр “Баруун гартнуудын” ертөнцөд амьдарч буй тэдэнд үргэлж ямар нэг байдлаар төвөг, бэршхээл учирч байдгийг илэрхийлж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг ажээ.
Өнөөдөр дэлхийн солгой гартнуудын өдөр | ||
Үзсэн: 1772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.