Шууд Chart

30 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулав

2013-08-13 11:38:14

Эдийн засгийн хөгжлийн яамнаас Японы "Орикс" корпорацийн “Хас” банкны толгой компани болох Тэнгэр санхүүгийн нэгдлийн 16 хувийг эзэмших 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулсан байна. Учир нь Эдийн засгийн яамнаас хөрөнгө оруулагчид банк санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулснаар хувьцаа эзэмшигчдийн тэнцвэртэй байдлыг хангахаас салбарын чадавхийг бэхжүүлэхэд нөлөөлнө хэмээн дүгнэжээ.

 
"Орикс" корпорацийн төв нь Токиод байдаг бөгөөд 1964 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Дэлхийн 27 улсад салбартай, банк санхүү, даатгал, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулдаг ажээ. Тус байгууллага удахгүй Монголбанкнаас тогтоосон журмын дагуу "Орикс" корпорацийг хувьцаа эзэмшигчээр бүртгэх юм байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

30 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулав  
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй