Шууд Chart

Найруулагч С.Даваадорж: Радио дандаа үнэнийг ярьж байдаг

2013-08-13 13:13:01

 
МҮОНР-ийн найруулагч, СТА, наадмын өмнөхөн "Алтан гадас" одонгоор шагнагдсан С.Даваадорж Урд хөршийн http://mongol.cri.cn сайтад ярилцлага өгчээ. Тус ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Монгол улсын нийслэл Улаанбаатараас бэлтгэн хүргэдэг цуврал ярилцлагын хоймортоо Монгол улсын СТА, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, МҮОНР-ийн нэрт найруулагч С.Даваадоржийг урилаа. Тэрээр бага залуудаа зураг зурж, шүлэг найраг, кино зохиол бичиж явжээ. Түүний бага нас Монгол кино үйлдвэрийн хашаанд өнгөрчээ. Түүний аав бөх хүн, түүний ээж жүжигчин байжээ.
Шууд шулуухан яриатай, цагаахан зантай энэ эрхмээс сурах зүйл даанч олон байлаа. МҮОНР-д 30-аад жил найруулагч хийсэн тэрээр өргөн нэвтрүүлэг, радио жүжиг, радио роман, шүлэг найраг гээд олон төрөл жанарын радио уран бүтээл туурвиж, сонсогч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсээр иржээ. Сүүлийн үед дэлхийн сонгодог зохиолуудыг сонсдог ном буюу CD болгон найруулан хэвлээд олны хүртээл болгож байгаа. Найруулагч хэмээх нөр их хөдөлмөрийн ард гарсан түүний авьяас мэдрэмж, шинэ санаа, туршлага боловсрол улам гялалзан гэрэлтсээр.
 Түүний найруулан бүтээсэн радио жүжиг нь урлагийн дээд шагнал болох "Гоо Марал" шагнал хүртэж байсан юм. Төрийн соёрхолт яруу найрагч, их зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн зохиол, Монгол улсын УГЗ, нэрт кино найруулагч Жигжидсүрэн гуайн найруулсан "Араатан" хэмээх кинонд С.Даваадорж тоглож, өөрийн гэсэн дүрээ мөнхөлсөн юм. Цаашид тэрээр нэгэн сайн кино найруулан бүтээхээр төлөвлөж байгаа ажээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Найруулагч С.Даваадорж: Радио дандаа үнэнийг ярьж байдаг  
Үзсэн: 3571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2015-06-17 23:27
хоймортоо, туурвиж, жанрын, авъяас
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-05-27 10:16
ярилцлагын хойморьтоо
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-05-27 10:12
авъяас чадвар,
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-05-27 10:06
уран бүтээл туйрваж, жанрын радио
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-05-27 10:05
туйрваж, жанрын
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2013-09-23 11:38
lalriin arxichin sda...
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-08-14 15:45
мундаг мундаг
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-08-13 14:24
Мундаг хүн шүү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-08-13 14:18
Мундаг найруулагч шүү. Ажлын амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй