Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнгөрсөн сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний оронд ажиллах хүнийг өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилсон байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь хуулийн дагуу Шадар сайдын мэдэлд байдаг бөгөөд хуралдааны үеэр Шадар сайд Ч.Хүрэлсүх МАН-ын Шинэчлэлийн хорооны тэргүүн Т.Аюурсайханыг томилох санал оруулж иржээ. Үүнийг нь Засгийн газрын гишүүд дэмжсэнээр Т.Аюурсайханыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилжээ.
Мөн үүнээс гадна Шадар сайд өөрийн мэдлийн хүрээнд байдаг Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар тус газрын дэд даргаар ажиллаж байсан Т.Бадрахыг томилох шийдвэр гаргасан байна.
О.Магнайгийн оронд Т.Аюурсайханыг томилжээ | ||
Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.