Шууд Chart

Хөрөнгө орлогын мэдүүлгээ нууж байсан улс төрчдийг татварын өршөөлд хамруулна гэв

2015-01-08 12:06:23

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны талаар өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн бөгөөд хамгийн чухал нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцэслэсэн байна. Уг эдийн засгийн ил тод байдлыг хангах хууль нь дэлхийн олон оронд хэрэглэгддэг бөгөөд далд эдийн засгийг ил болгох, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор хэрэглэгддэг юм. Манай улсад өнгөрсөн 2007 онд энэ хуулийг хэрэглэж байсан хэдий ч явцуу хүрээний утгатай байсан юм.
 
Уг хууль хэрэгжиж эхэлснээр нэн тэргүүнд далд байсан хөрөнгө ил болно хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа аж. Ингэснээр татвар төлөлт нэмэгдэж улмаар татварын бааз суурь нэмэгдэх аж. Мөн хуурамчаар үйлдэж байсан татварын болон санхүүгийн тайлангуудыг ил болгох ажээ.
 
Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуультай холбогдох бас нэг хууль нь Татварын өршөөлийн тухай хууль юм. Татварын өршөөлийн тухай хуулийг ирэх долоо хоногт Засгийн газраар хэлэлцэж улмаар УИХ-д өргөн барина гэдгийг Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр хэллээ.
 
Уг хууль нь өмнө нь нууж байсан татварыг ил гаргаж, татвараа төлөх боломжийг бүрдүүлэх аж. Ингэхдээ тухайн татвараа нуун дарагдуулж байсан иргэд болон аж ахуйн нэгжүүдэд ямар нэг ял зэмлэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй юм. Ийнхүү Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Татварын өршөөлийн тухай хууль хамтран хэрэгжиж эхэлснээр манай улсад эдийн засгийн нээлттэй ил тод байдал бий болж улмаар татварын бааз суурь нэмэгдэнэ хэмээн Засгийн газраас тооцжээ.
 
Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрөөс дараах тодруулгыг авлаа.
 
-Одоо дансаа хаалгасан, өртэй байгаа аж ахуйн нэгжүүдийг ил болгохоор тэдэнд ямар нэг хууийн хариуцлага хүлээлгэх үү?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Татварын өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхлэхээр нуугдмал байсан хөрөнгө, нуугдмал байсан татварууд ил болоод гараад ирнэ. Өмнөх хуулийн төсөлд үүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болгоод гаргаад ирэхээр тодорхой хэмжээгээр торгох, хариуцлага хүлээлгэх гэсэн заалт өмнөх хуулийн төсөлд явж байсан. Харин одоо яригдаж байгаа хуулийн төслөөс энэ заалтыг хассан байгаа.
 
-Хөрөнгө орлогын мэдүүлгээ нууж байсан өндөр албан тушаалтнууд энэ хуульд хамрах уу?
-Эдгээр хуулиуд бүх хүмүүст тэгш үйлчлэх зарчимтай. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, УИХ-ын гишүүд, агентлагийн дарга нар энэ хуульд хамаарагдахгүй гэсэн байсан хуулийн заалтыг нь хамаарагдана гэж өөрчилсөн байгаа. Тэгэхээр хөрөнгө орлогоо нууж байсан, татвараа төлөөгүй байсан бүх хүмүүст тэгш боломж олгоно.
 
-Татварын өртэй компаниудыг хамруулах уу?
-Хамруулна.
 
-Энэ хууль хэрэгжиж эхлэхээр эдийн засагт хэдий хэмжээний үр өгөөж гарна гэж харж байгаа вэ?
-Өмнө нь энэ хууль хэрэгжиж эхлээд бас тодорхой хэмжээний үр дүн гарсан гэж үзэж байгаа. Манай улсад далд эдийн засаг байгаа гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Эдийн засгаа ил тодоор явуулдаг болсон. Одоо ч гэсэн яг тоогоор хэлэх боломжгүй эдийн засагт тодорхой хэмжээний үр өгөөжөө өгнө гэж харж байна.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Хөрөнгө орлогын мэдүүлгээ нууж байсан улс төрчдийг татварын өршөөлд хамруулна гэв  
Үзсэн: 2628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
69.58.97.xxx [69.58.97.xxx] 2015-01-09 01:00
ali ch uls orond iim yum baidaggui shdee, ene arai l dendej baina, nerteigeer ni bugdiig ni chuluuluuchee. Huvi hunii orlgin tatvarig ch bas, jijig dund businessiin ch bas, ingej l deeguuree zavshdag uchraas joohon batsaanuud hurtel shudargaar hudulmurluhiin orond tom tom yarij alban tuhsaal huutsulduj bgaan shd Teneg yumaa
109.7.225.xxx [109.7.225.xxx] 2015-01-08 18:46
iim l etseg ehiin buzar ur sad nuud daa
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-01-08 17:49
АН АВИЛГАЛ 2 үнэхээр найз юм. Муу чацганууд ингэж даврахгүй шүү. Улс төрчид энэ хуульд хэрхэвч хамрагдаж болохгүй.Энхтүвшин гишүүн үүнийг эсэргүүцэж улс төрчдийг хамруулж болохгүй гэж байсан түүний адил шударга гишүүд эсэргүүцээрэй.Нямдорж тэргүүтэй МАН-ын шударга гишүүдэд найдаж байна.Энэ муусайн АН-ын авилгалчдыг бүү даваруул.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2015-01-08 15:59
Yaaj setgeheeree ingej setgedeg erguu amitad ve? Umnuh urshuuliin huuliar dandaa l tomchuudiin kompaniud mash ih tatvariin urshuuld hamragdaa biz dee. Ter medeellee il tod bolgooch ee. Ter kompaniud ni dahiad l ene huuliar bas ih hemjeenii tatvariin urnuus urshuugdunu biz. Uneneer orlogoo tailagnaad, uneneeer tatvaraa tuluud yavj baigaa kompaniuddaa yamar hungulult uramshuulal olgoh yum be? Shudarga bus yavdliig heden udaa urshuuh yum be? Uursunduu taaruulj huuli gargaad baigaa yum bish uu, uls turchid uu? Biznesgui uls turchid, biznesiinhnees haraat bus uls turchid mash hovor doo.
180.235.184.xxx [180.235.184.xxx] 2015-01-08 15:01
Энэ засгийн газар татвараа цуглуулж авахын оронд татварын өршөөл үзүүлэх хууль гаргах гээд лтэгээд тэр татварын зрүүг зээл авч ард түмний нуруун дээр үүрүүлэх гээд л тэр татвар чинь ард түмэн биднээс зарж байгаа бүтээгдэхүүний үнэн дээр нэмэж аваад компаниуд дундаас нь завшсан мөнгө бидний төлсөн мөнгийг бидэнд нь олго энэ мэтээр хулгач нарыг өөгшүүлёэн хууль гаргах гээд ард түмнийг хохироогоод байх юм бол баяртай
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2015-01-08 14:15
эцсийн удаа шүү энэ тэр гэж байхгүй юмуу тэгээл жоохон байж байгаал өршөөл зарлалаа гээд байвал ямар ч утга алга юм биш үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-01-08 14:12
Энэ жил тэгвэл хувь хуний Орлогын татварыг тэглэж егмеер Байна томчуудыг байж байгаад л татвараас нь челеелеед байгаа юм чинь ядуучуудаа бас харж узэж болно шуу дээ
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-01-08 14:11
Энэ бол ДАМПУУРАЛ. АВИЛГАЧИД ХОЖИХ ЮМ Байна
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-01-08 14:09
Ичиж амьдрасай даа
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-01-08 14:06
муухай балиар хэлэх үг олдохгүй байна би хүн амын орлогын татвараа сар бүр хэл амгүй төлөөд л өрөндөө баригдаад явж байна тэгэхэд төлөөгүй хүмүүс төлсөн хүнээс ямар ч ялгагүй харин ч хөнгөлөт эдлээд үнэхээр муухай байна
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2015-01-08 13:47
MANAI COMPANY 2008 ONOOS KHOISH ULSIIN TATVART OLON TERBUM TUGRUGIIG TULJ IRLEE. ENEKHUU KHUGATSAAND UNUUDRIINKHTEI NIILEED 2 UDAAGIIN SHIIDVEREER TATVARAA TULDUGGUI COMPANIUDIIG KHARIUTSLAGAAS CHULUULJ BAIGAA YUM BAINA. BI CH BAS TULUKHGUI ZALI KHEREGLEED BAIJ BAISAN BOL KHAMRAGDAAD TERMUMTAN BOLOKH BAIJ DEE GEJ BODOJ BAINA. MER SER KHUMUUS TATVAR TULUKHGUI ARGA SAAM KHIIGEED KHOISHLUULAD BAI GEKHED NI UGEND NI OROKHGUI SHUDRAGA AMIDARNA GEJ BODSON CHINI BURUU YUM BOLLOO. AKHIJ SHUDRAGA BAIKHIIG KHICHEEKHGUI EE.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-01-08 13:38
ene xuuliig tatbaraas bultsan beznis erxeldeg uls torchid oorsoddoo zoriulj gargaj bgaa yum bn luibarchidiig xamgaalsan xuuli batlagdax ni dee UNIIDRIIG KHURTEL SHUDRAGAAR TATVARAA TSAG TUKHAID NI TULJ IRSEN KHUMUUSIIG KHOKHI CHINI GEJ BAIGAA YUM UU? iim humuustee tegvel uramshuulal olgooch
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2015-01-08 13:32
UNIIDRIIG KHURTEL SHUDRAGAAR TATVARAA TSAG TUKHAID NI TULJ IRSEN KHUMUUSIIG KHOKHI CHINI GEJ BAIGAA YUM UU?
202.170.81.xxx [202.170.81.xxx] 2015-01-08 13:32
ene xuuliig tatbaraas bultsan beznis erxeldeg uls torchid oorsoddoo zoriulj gargaj bgaa yum bn luibarchidiig xamgaalsan xuuli batlagdax ni dee
202.170.81.xxx [202.170.81.xxx] 2015-01-08 13:32
ene xuuliig tatbaraas bultsan beznis erxeldeg uls torchid oorsoddoo zoriulj gargaj bgaa yum bn luibarchidiig xamgaalsan xuuli batlagdax ni dee
202.170.67.xxx [202.170.67.xxx] 2015-01-08 13:30
дампуу монгол дампуу юум ярьна шүүдээ монголын байж байгаа царай нь яг янхан шиг
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-01-08 13:27
За болиорой муу АН-ын авилгалч п з дакуудаа.Муу хөгийн авилгалч,хулгайч,луйварчид Баярцогт,Алтанхуяг,Гансүх,Сайханбилэг,Фортуна Батбаяр мэтийн хулгайчууд бондын мөнгө болон төсвийн мөнгөнөөс хулгайлсан хөрөнгөө хууль ёсных болгох гэж байгаа нь тэр. Улс төрч авилгалчид энэ хууль хамрагдаж болохгүй шүү.Муу бааснууд хэрвээ өөрсдийгөө хамруулбал 2016онд шоронд хатаана даа та нарыг.
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-01-08 13:12
ЭНЭ ХУУЛЬ ЧИНЬ БҮГДЭД ТЭГШ ЭРХТЭЙГЭЭР ҮЙЛЧИЛДЭГ ЮМ БОЛ ХҮҮХДИЙН МӨНГӨ ЯАГААД ХҮҮХДҮҮДЭД ТЭГШ ЭРХТЭЙГЭЭР ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ БЭ?
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-01-08 13:08
oilgoxgui l sedev b a
182.160.3.xxx [182.160.3.xxx] 2015-01-08 13:06
аан баярцогтод зориулжээ
202.131.228.xxx [202.131.228.xxx] 2015-01-08 13:02
Татвараа төлөөгүй нууж байсан хэн гуай ч бай ялгаагүй эх орноосоо урвасанд тооцож, шорон руу ачиж, насыг нь дуусгах хэрэгтэй. ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ гэсэн ямар үг байхгүй шүү новшнуудаа.
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-01-08 13:00
Дандаа л баячуулд зориулсан хөнгөлөлт өршөөл гарч байх юм . Ард түмнээ ажлаар хангах ядуурлаас гаргах арга хэмжээ аваачээ
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-01-08 13:00
Дандаа л баячуулд зориулсан хөнгөлөлт өршөөл гарч байх юм . Ард түмнээ ажлаар хангах ядуурлаас гаргах арга хэмжээ аваачээ

Бидэнтэй нэгдээрэй