Шууд Chart

Хятадад алтны хэрэглээ өсжээ

2013-08-13 14:01:01

Энэ сарын 12-ны өдөр Хятадын алтны нийгэмлэгийн бүртгэлд бүртгэгдсэнээр,  2013 оны эхний хагаст Хятадын алтны хэрэглээ 706.36 тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 53.7 хувиар, гулдмай алтны хэрэглээ 86.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн гоёл чимэглэлийн алт 383.86 тонн болж өссөн байна.
 
Үүний зэрэгцээ оны эхний хагаст Хятад 192.82 тонн алт үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос 8.94хувиар өсч, 2013 оны алтны хэрэглээнээс харьцангуй зөрөөтэй байгаа ажээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хятадад алтны хэрэглээ өсжээ  
Үзсэн: 1051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй