Шууд Chart

Уул уурхайн сайд Р.Жигжид: Тавантолгойн хэлэлцээр дэд ажлын хэсэг дээр явж байгаа

2015-01-08 13:27:13

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарч хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээ үргэлжилж байгаа билээ. 

Засгийн газраас “Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсгийн гишүүн Уул уурхайн сайд Р.Жигжидээс дараах тодруулгыг авлаа.

 -Тавантолгойн хэлэлцээр ямар түвшинд явж байна вэ?
 
-Тавантолгойн ажлын хэсэг ажлаа үргэлжүүлж байна. Энэ долоо хоногт хоёр талын танилцуулгыг сонссон. Энэ үеэр Эрдэнэс Тавантолгой, Тавантолгойн ордын өнөөгийн байдлаар Монголын төмөр зам компани төмөр замын ажлын явцынхаа талаар танилцуулаад, нөгөө талаасаа ерөнхийдөө хөрөнгө оруулалтын хэлэлцээр, концессын гэрээнийхээ ерөнхий нөхцөлийн талаар танилцуулга хийсэн. Үүний дараа ажлын хоёр дэд хэсэг байгуулагдаад төмөр замын чиглэлээр болон ордын ашиглалтын чиглэлээр яриа хэлэлцээ явуулж байгаа. Одоогоор үүнийг нь нэгтгэж том ажлын хэсэг дээр хараахан сонсоогүй байна. Удахгүй хурал зарлаж ажлын хэсэг дээр яригдах байх.
 
- Хэлэлцээр дээр Чалкогийн 110 сая төгрөгийн өрийг төлөх, 30 сая тонн нүүрс угааж гаргах зэрэг манай талаас гаргаж байгаа саналуудыг хүлээж авч байгаа гэсэн.  Нөгөө талаас манайд хүлээж авч болохооргүй ямар саналууд тавьж байгаа вэ?
 
-Яг нарийн мэдэхгүй байна. Өнгөрсөн жил Засгийн газрын 268 дугаар тогтоол гэж гарсан. Тэр тогтоолд тодорхой заалтууд орсон. Жишээ нь, 2.5 жилд 30 сая тонн хүүрс угаах хүчин чадлыг бий болгоно. Төмөр замыг 31 жилийн дараа суурь бүтцийг нь төрийн өмчид 30, 51 хувиар эзэмшинэ. Чалкогийн өрийг шийдвэрлэх гэх мэт асуудлуудыг хүлээж авсан болохоор энэ консерциум гарч ирсэн гэж ойлгож байгаа. Анхнаасаа тендер зарлахдаа энэ нөхцөлүүдийг тавьсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг нөгөө тал хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Нөгөө талаас яг юу хүсч байгаа талаар нарийн зүйлүүд рүү орж амжаагүй байна. Одоо бол хөрөнгө оруулалтын ерөнхий төслийг нь аваад манай дэд ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Эндээс гарсан санал дээр дээд ажлын хэсэг нь ажиллаад саналаа нэгтгэсний дараа илүү тодорхой болох байх.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Уул уурхайн сайд Р.Жигжид: Тавантолгойн хэлэлцээр дэд ажлын хэсэг дээр явж байгаа   
Үзсэн: 1364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-01-09 10:55
Eh oron ard tumendee ashigtai geree hiij chadna gedegt ard tumen itgej baigaa shuu? ajlaa hurdan ehluuleh tsag ni bolson shuu? gishuud ba hodolgoonuud hudlaa uls torchij bolohgui shuu? ta nart mongo ogoh hun oldohgui shuu?

Бидэнтэй нэгдээрэй