Шууд Chart

Ч.Сайханбилэг: Хүүхдийн мөнгийг хавтгайруулан олгодог байдлыг зогсооно

2015-01-08 13:52:03

Энэ оны төсвийн тодотголд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төсөвт орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл хийсэн юм.

Засгийн газар энэ оны төсвийг тодотгож, одонтой эхчүүдийн мөнгийг бага хүүхэд нь 18 нас хүрсэн тохиолдолд хасах, хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, малын хөлийн татварыг нэмэх зэрэг заалтууд оруулсан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.
 
Ерөнхий сайдын мэдээлснээр  2015 оны төсвийн тодотголд хөрөнгө оруулалтыг 342.5 тэрбум төгрөгөөр бууруулсан бөгөөд тэвчиж болох хөрөнгө оруулалтаа тэвчих хэрэгтэй хэмээн үзэж төсөвт хэмнэлтүүдийг хийсэн аж. Мөн шинээр татвар нэмээгүй бөгөөд зарим татварын эрх мэдлийг орон нутагт нь шилжүүлэх хуулийн төслийг өргөн барьсан гэдгийг хэллээ. Тухайлбал, хуулийн төсөлд малын хөлийн татварыг орон нутаг нь өөрөө шийддэг байх эрх мэдлийг шилжүүлэхээр тусгасан ажээ.
 
Үүнээс гадна тэрбээр  хүүхдийн мөнгийг зайлшгүй шаардлагатай гэсэн хүүхдэд олгож, хавтгайруулж олгодог байдлыг зогсоох нь зөв гээд энэ талаар хуулийн төсөлд компанийн захирал, УИХ-ын гишүүдийн хүүхэд гэж хамааралгүй хүүхдийн мөнгийг олгодог байдлыг зогсоох санал оруулсан гэдгээ хэлсэн юм.
 
Мөн төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад өгдөг 36 сарын тэтгэмж нь халамжийг хэтэрхий хавтгайруулсан бодлого гэж үзэж үүнийг зохицуулсан гэдгээ мөн хэллээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ч.Сайханбилэг: Хүүхдийн мөнгийг хавтгайруулан олгодог байдлыг зогсооно   
Үзсэн: 1390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-01-09 11:01
Mash zov alham hiij baigaa shuu? ogoh hund ni ogoh tsag ni bolson shuu?

Бидэнтэй нэгдээрэй