Шууд Chart

Хардалт нь сэтгэцийн эмгэгт хүргэдэг

2013-08-13 14:51:06

Хардалт нь хагас эрүүл хүний л зан. Хэт хардалт нь олон уршиг дагуулдаг.

- Хартай хүний эхнэр (нөхөр) эцсийн эцэст найз нөхөдгүй, гэрээр нь шагайх хүнгүй, хүнтэй ч мэндлэх эрхгүй болно. Хардаад байдаг болохоор таньдаг хүнтэйгээ ч тааралдахаас яс хавтас хийнэ.

 - Байнга хардаж сэрдүүлэн, түгшиж, айж сандарч явснаар мэдрэл нь сульдаж, сэтгэцийн өвчтэй ч болж болно.

 - Хардалт сексийн харилцааг сонирхолгүй болгож, дур нь хөрөх байдал үүсгэдэг. Хардалт бол эмэгтэйн бэлгийн дур хөрөх нэг гол шалтгаан юм. Иймд эхнэрээ "мөсөн" хүн болгочихгүй гэвэл хэт хардалт огт хэрэггүй.

 - Хэт хардалт даамжирсаар сэтгэцийн өвчин эмгэгт ч хүргэж болно. Хардалтын улмаас ноцтой
гэмт хэрэг өдүүлсэн тохиолдол ч цөөнгүй.

- Хэт хартай хүн хажуудахаа байнгын дарамтанд байлгадаг. Хардалтаас үүссэн хэрүүл маргаанд хүүхдийн хүмүүжилд ямар хор уршиг авчрах нь тодорхой. Хардах онцлог ч гэж бий. Эрэгтэй нь хардахаараа эхнэр рүүгээ халддаг бол, эмэгтэйчүүд голдуу нөхрийнхөө "нууц амраг руу" дайрдаг аж.

Эрэгтэй хүн хардуулснаар улам цаашлана уу л гэхээс биш, наашлах нь хэзээ ч үгүй.
Хартай аав ээжтэй айлын хүүхэд ч багаасаа хүнд итгэхээ байж, том болсон хойноо мөн л хартай хүн болж хувирдаг.

 - Хардалт нь бол угтаа бөгсний хэрүүл юм шүү дээ. Иймээс тийм хэрүүлийг эс тэвчвэл айл гэрийн өнгө хөсөр дааж, алаг үрс нь өөдлөхгүй.  

Нийтэлсэн: Web admin

Хардалт нь сэтгэцийн эмгэгт хүргэдэг  
Үзсэн: 3108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2013-08-15 11:23
Ганг өнөөдөр Цойг дуулна (202.70.42.*)6 минутын өмнө Оросын алдарт дуучин Виктор Цойг мэдэхгүй, түүний гайхалтай сайхан дуунуудыг сонсож үзээгүй хүн ховор биз ээ. Тэрээр одоогоос 23 жилийн өмнө /наймдугаар сарын 15-ны өдөр/ ослын улмаас сая сая шүтэн бишрэгчдээ орхин одсон юм. Виктор Цойн уран бүтээлийг сонсогчид, Монголын шүтэн бишрэгчид нь түүнийг эргэн дурсахаар шийджээ. Тэдний хүсэлтээр продюсер, ая зохиогч Г.Ганг Виктор Цойн дурсгалд зориулсан амьд тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт маргааш орой 20.00 цагаас “Street 13” pub-д болох бөгөөд тасалбарын үнэ 15 мянган төгрөг байх аж. Тоглолтод, амьд хөгжмийн зарим хамтлаг, дуучин Daisy нар оролцож, нэрт дуучны уран бүтээлээс дуулна. Агуу Виктор Цойг эргэн дурсах амьд хөгжмийн үдэшт саатаарай.

Бидэнтэй нэгдээрэй