![](/uploads/201308/news/thumb/3169ca6181a72e3b025165787e918641_x3.jpg)
Энэ сарын 12-нд Нидерландын ханхүү Йохан Фризо 44 насандаа эмнэлэгт нас баржээ. Ханхүү өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сард Австрийн Лех уулын тосгон дахь цанын баазад найзтайгаа хамт гулгаж явахдаа цасны нурангид даруулсан аж. Аврагчид түүнийг цасны нурангин дороос 15 минутын дараа аварч гаргасан боловч хүчилтөрөгчийн дутагдлаас болж түүний тархи нь хүнд гэмтсэн байна.
Ханхүү Йохан Фризогийн таалал төгссөнтэй холбоотойгоор түүний ах хаан Уиллем-Александр, эхнэр Максимагийнхаа хамтаар Грек дэх амралтаа дуусган эх орондоо эргэн ирсэн байна.
Ханхүү Фризо нь Нидерландын хатан хаан Беатриксийн гурван хүүгийн хоёр дахь нь бөгөөд 2004 онд эхнэр Мейбл Виссе Смиттэй гэрлэж, хоёр охинтой болсон юм. Нидерландын хатан хаан Беатрикс өнгөрсөн дөрөвдүгээр сард ууган хүү, угсаа залгамжлах ханхүү Уиллем Александрт хаан ширээгээ шилжүүлэн өгсөн билээ.
Нидерландын ханхүү 44 насандаа таалал төгслөө | ||
Үзсэн: 1174 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.