Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-01-09 10:01:38

Нэгдүгээр сарын 9-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна. 

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт “Тусгай өрөөгүй учир согтуу хүмүүст үйлчлэхэд хүндрэлтэй байдаг гэнэ”, “Малын хөлийн татварыг малчдын эрх ашигт нийцүүлэх гарц”, “Эдийн засаг, эдийн засаг бас конвенц”, “Мөнхийн хоёр хөрш минь мөн ч холуур даялж байна даа” зэрэг мэдээ, мэдээлэл болон Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын “Гадаад хэргийн яамны үйл ажиллагаа жигдэрсэн” гэх ярилцлагыг онцлосон байна.   
 
"Өнөөдөр сонин" энэ удаагийн дугаартаа “Яамдын бүтэц ингэж өөрчлөгджээ”, “Хувьсах зардлаар хүүхдүүдийг шоовдорлохоо болиосой”, “Хэрэглээд л байх уу, хуримтлуулах уу” зэрэг сурвалжлага, мэдээллүүд болон МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарийн “Дахиад бослого гарвал арга хэмжээ авахад хэцүү гээд би нэрээ дэвшүүлсэн” гэсэг гарчигтай ярилцлагыг нийтэлсэн байна.
 
"Улс төрийн тойм" сонины тоймчийн буланд “Ерөнхий прокурорын суудалд Ерөнхийлөгчийн шадрууд очих уу, эсвэл...”, “Улс төрчид хөрөнгө оруулалтын өмнө бууж өгөх нь ээ” зэрэг нийтлэлүүд болон “Ардын намынхан сануулга өгөв”, “Нийтийн тээврээр 19985, хувийн унаагаар 7220 хүүхэд хичээлдээ ирдэг” зэрэг мэдээ сурвалжлага болон УИХ-ын гишүүн А.Тлейханы “Бид мөнгөгүйгээс болж гачигдалд орохгүй” гэх ярилцлагыг онцлож байна.
 
"Монголын үнэн" сониноос “Яамд шилэн дансны цэсээ нээсэн ч мэдээллээ байршуулаагүй байна”, “Эмнэлгүүдийн төсвийг танаснаар иргэд эм тариагаа өөрсдөө авчрах болжээ”, “Элгээрээ хэвтсэн эдийн засаг энэ онд сэргэх үү”  зэрэг мэдээ, тодруулга, сурвалжлага болон Сангийн сайд Ж.Эрдэнэбатын “Төсвийг бодит хөрсөн дээр буулгасан тодотгол байх учиртай” гэсэн ярилцлагыг унших боломжтой.
 
"Үндэсний шуудан" сонин энэ өдрийн дугаартаа “Иргэдийн хүсэлт, сайдын шантааж”, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн “Хойд Солонгосчуудад 104 үхэр өгч явуулсан”, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн борлуулалт, маркетинг, ложистикийн газрын захирал Б.Батбилэгийн ““Эрдэнэс-Тавантолгой” компани Хятадын коксжих нүүрсний импортын 10 хувийг нийлүүлсэн” зэрэг бичвэр, ярилцлагуудыг нийтлэжээ.
 
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас “Яамны барилга дотор хүүхдийн эмнэлэг оруулна гэнэ үү?”, “Орон нутгийн хөгжлийн санг тодотгох нь буруу”, “Эх, хүүхдэд халтай эдийн засгийн хэмнэлт” НОБГ-ын гал түймрийн улсын ахлах байцаагч, хошууч С.Эрдэнэбаярын “Он гарснаас хойш 275 удаа түймэр гарлаа” зэрэг сурвалжлага, ярилцлага, тодруулгыг уншаарай.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй