Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд оролцож үг хэлнэ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд Ерөнхийлөгч чухал сэдвээр мэдээлэл хийнэ хэмээсэн юм.
Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй байдаг бөгөөд хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу ийнхүү чуулганд үг хэлэх юм.
Чуулганд үг хэлэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.