УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Адъяа нарыг хүлээн авч уулзан, 2015 оны төсвийн тодотголын талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд МҮЭХ-ны удирдлагууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн мэдүүлсэн УИХ-аар хэлэлцэгдэж буй төсвийн тодотгол нь хямралаас ард иргэдийн амьдрал ахуйг яаж хамгаалах вэ гэсэн хүлээлтэд нааштай хариулт өгч чадахгүй байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Эдийн засаг хямарсан үед иргэдийн бодит орлогыг танах, нийгмийн хамгааллын хүрсэн төвшнөөс ухрах байдлаар төсөвт тодотгол хийх гэж байгааг эсэргүүцэж аймаг, нийслэлийн олон иргэд санал хүсэлтээ тус байгууллагад уламжилж байгаа аж. Тиймээс хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг урагшлуулахын тулд ард иргэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн тавьж буй санал хүсэлттэй уялдуулан төсвийн тодотголд тусгасан зарим асуудлыг илүү тодорхой болгох шаардлагатайг онцолсон. Ялангуяа төсвийн тодотголыг Засгийн газар буцаан татаж, долоо хоногийн хугацаанд тооцоо судалгаагаа сайтар нягтлаад дахин оруулж ирэх ёстой гэсэн санааг ч МҮЭХ-ны удирдлагууд гаргав. Үүний тулд ард иргэдийнхээ халаасыг тэмтрэх бус төр өөрөө бүсээ илүү чангалах, захиргааны зардлаа дахин бууруулах, орлогын шинэ эх үүсвэрүүдийг дайчлах боломжтойг онцлон тэмдэглэв.
Төсвийн тодотголыг буцаан татах ёстой гэв | ||
Үзсэн: 1239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.