УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Хэлэлцэх хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат танилцууллаа. Үүний дараа хэлэлцэх хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуултад Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон ажлын хэсгийн гишүүд хариулж байгаа юм. Энэ үеэр Сангийн сайд гишүүдэд өгсөн мэдээлэлдээ Чингис бондоос 700 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд уг үлдэгдэл мөнгөөр хийх ажлын төлөвлөгөө нь ч бэлэн байгаа гэдгийг хэллээ.
Чуулганы хуралдаанаар дээрхээс гадна Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг танилцуулах, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
Чуулганы хуралдаан эхэллээ | ||
Үзсэн: 1088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.